Мөрөн хотод 50 айлын жишиг гудамж ашиглалтад орно
2020.06.19

Мөрөн хотод 50 айлын жишиг гудамж ашиглалтад орно

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын гэр хороолол гадна дотны хэн ч харсан цэгцтэй, тэгш сайхан гудамжтайгаараа гайхагддаг. Урьд урьдын Мөрөн хотын удирдлагуудын төлөвлөлт өнөө цагт “Мөрөндөө сайхан амьдарцгаая” төслийг хэрэгжүүлэх үндсийг тавьсан юм.

УИХ-ын сонгуулийн 17-р тойрог Хөвсгөл аймагт МАН-аас нэр дэвшигч Л.Энх-Амгалан гэр хорооллын иргэд рүү чиглэсэн, хашаандаа сайхан амьдрах орчныг бий болгохыг зорьж “Мөрөндөө сайхан амьдарцгаая” хөтөлбөрийг санаачилжээ. Хөтөлбөрийн хүрээнд Мөрөн хотын 2, 3 дугаар багт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээтэй 50 айлын жишиг гудамж байгуулахаар төлөвлөн ажлаа эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл нь 80 гаруй хувьтай байна.

“Хөтөлбөрийг эхлүүлэх үед “энэ төсөл ч үлгэр болно биз дээ” гэсэн эргэлзээ иргэдийн дунд их байсан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 200 айлыг инженерийн шугам, дэд бүтэцтэй болгосон инженер техникийн баг төслийг удирдаж хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа нь сайн хэрэг” хэмээн санаачлагч Л.Энх-Амгалан гишүүн ярьж байна.

Гэр хорооллын айл өрхүүдийн саналд тулгуурлан тэдний хүсэлтийг төсөлдөө багтааж хоёр талаас харилцан хариуцлага хүлээж байгаа нь энэ хөтөлбөрийн онцлог ажээ. Айлууд байшингаа дулаалах, халаалтын болон гэр ахуйн хэрэгслэлээ өөрсдөө бэлтгэх бол гүйцэтгэгч тал эко зээлтэй холбож өгснөөр санхүүжилтийн эрсдлээс хамгаалагдана хэмээн тооцсон байна.

2012 онд нэр дэвшигч Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүнээр сонгогдсон даруйдаа “Шинэ Мөрөн” хөтөлбөрийн хүрээнд Хог хаягдлын менежмент, 135 айлын орон сууц, Гэрэлтэй Мөрөн, Замтай Мөрөн зэрэг дэд төслүүдийг хэрэгжүүлсэн нь удахгүй хотын статустай болох Мөрөн хотод өнгө үзэмж нэмжээ.

Мөрөн хотын иргэд өөрсдийн нөөц боломжоо ашиглан ахмадуудынхаа байгуулж өгсөн эмх цэгцтэй  гудамж талбайдаа Мөрөндөө сайхан амьдрах орчин үеийн жишиг хот байгуулахаар хамтдаа хичээж ажилласаар байна.