2020.06.21
Бичигт, Баатархайрхан багийнхантайгаа уулзлаа
Би Бичигт багийн иргэн.
Бичигт багт гал голомтоо бадрааж, гэргийтэйгээ хуримаа хийж байсан. Тийм болохоор элэг сэтгэл минь ч, иргэний харьяалал минь ч энд.
Намайг ямагт өндөр саналаар дэмжиж өдий зэрэгт хүргэсэн та нартаа баярлалаа.
Энэ их итгэлийн хариуд ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ та бүгдийнхээ чин хүслийг хоосон мөрөөдөл биш бодит ажил болгохын төлөө зүтгэж байгаадаа баяртай байна.
- ✔️Өнгөрсөн 4 жилд Жаргалант суманд 173 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийгдлээ.
- ✔️Гэр хороолол гэрэл цахилгаангүй, хог новш хөглөрч, үнс нурам хийссэн цаг үеэ өнгөрөөж байна.
- ✔️Гэр хороололд инженерийн дэд бүтэц, гэрэлтүүтэг, авто зам, сургууль цэцэрлэг, төрийн үйлчилгээний нэгдсэн барилга, бмчил цэцэрлэгт хүрээлэнгүүд байгуулж байна.
- ✔️Шугам сүлжээ хаяанд нь ирсэнээр иргэдийн маань хашаа үе дамжин өвлөгдөх үнэ цэнэтэй болж байна.
- ✔️Утаа, хөрсний бохирдлыг углуургаар нь шийдэх боломж бүрдэж иргэд ХАШААНДАА ХАУСТАЙ, ХУДГААС УС ЗӨӨХГҮЙ, ГАДНАА ИЛ ЖОРЛОНГҮЙ, ЯНДАНГҮЙ, ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙТАЙ, ХҮЛЭМЖТЭЙ хүссэнээрээ сайхан амьдрах боломж өдөр бүр нээгдсээр байна.
Энэ чинь л #ШинэХовд-ын шинэ шийдэл, шинэ боломж, шинэ ирээдүй юмаа.
Ирэх жилүүдэд Ховд хотын гэр хорооллын 5200 айл өрх бүгдээрээ ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ боломжийг бүрдүүлэхийн төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЕ.