2020.08.25

П.Анужин: Эрүүл идэвхтэй амьдрал хэв маягт хоол хүнсний заалтыг тусгах хэрэгтэй

Төрийн ордонд өнөөдөр /2020-08-25/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан болсон. Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.


УИХ-ын гишүүн П.Анужин

"Эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг гэдэг зорилт дотор тэр чигтээ спортын тухай бичсэн байна. Эрүүл амьдрал гэдэг чинь ганц спорт биш шүү дээ. Хоол хүнс хүний эрүүл мэндийн 50-60 хувийг тодорхойлдог. Өвчлөлийн 50-60 хувь нь гол шалтгаан нь хоол хүнс гэдгийг дэлхий нийтээрээ ярьж байгаа. Гэтэл яагаад Засгийн газрын үндсэнэ чиглэл дотор "Эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг" гэдэгт спортын 4 чиглэл бичээд хоол хүнсээ хаясан байна. Үүнийг тусгаж өгнө үү.