2019.12.06
“Social house” залуус хөгжлийн төв
2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Нийгмийн ардчилал” Монголын залуучуудын холбооны санаачилгаар Тусгаар тогтнолын ордонд “Сошиал хаус” буюу залуусын хамтын төв байгуулагдлаа. Сошиал хауст интернет хэрэглээ, coffee shop, тайз ашиглах, vip уулзалтын өрөө, номын сан зэрэг олон үйлчилгээ багтах бөгөөд олон нийтэд нээлттэй юм. Цаашид уг төвийг бүх аймгуудад байгуулахаар ажиллаж байгаа тухай НАМЗХ-ны гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Г.Төгөлдөр онцолж байлаа. Ингэснээр гарааны бизнесээ эхэлж байгаа болон үйл ажиллагаагаа өргөжүүлж буй залуучууд энэ төвөөр үйлчлүүлж, амжилтад хүрэх боломжтой юм.