Умард солонгосчуудад туслахад хөрөнгө шаардлагатай байна
2011.04.09

Умард солонгосчуудад туслахад хөрөнгө шаардлагатай байна

ПХЕНЬЯН. /ИТАР-ТАСС/. Солонгосын эмэгтэйчүүд, хүүхдүүдэд туслах төслийг хэрэгжүүлэхийн тулд Пхеньян дахь НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн газарт 60 сая орчим доллар шаардлагатай байна. Энэ тухай Пхеньян дахь тус хөтөлбөрийн төлөөлөгчийн газрын тэргүүн Клаудия фон Роель мэдэгджээ.


Түүний хэлснээр, БНАСАУ-ын долоон мужийн 62 хошуун дахь уураг, тос, амин дэмээр дутагдаж байгаа хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусламж үзүүлсэн байна. «Бид хүн амын эмзэг хэсгийнхэнд шаардлагатай нэмэлт бүтээгдэхүүн болох ургамлын тос, шош, элсэн чихэр, йоджуулсан давс зэргийг нийлүүлж байна» гэж тэрбээр тэмдэглэжээ.
Харин ДХХ хөрөнгө мөнгөгүй болсны улмаас хүнсний тусламж үзүүлэх хүрээгээ хумихаас өөр аргагүй байдалд хүрээд байгаа тухай фон Роель мэдэгдсэн байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.