200 гаруй сая төгрөгийн асуудлыг Нийслэлийн удирдлага УОК шийдвэрлэлээ
2020.10.02

200 гаруй сая төгрөгийн асуудлыг Нийслэлийн удирдлага УОК шийдвэрлэлээ

УИХ-н гишүүн М.Оюунчимэг 10-р сарын 02,03-ны баасан, бямба гарагт Чингэлтэй дүүргийн 7-р хороонд үүссэн айл өрхүүдийг ус, дулаанаар хэрхэн шуурхай холбох асуудлыг зохих байгууллагуудын удирдлага, иргэдтэй уулзаж шийдвэрлэлээ. 

Чингэлтэй дүүргийн 7-р хороонд улсын хэмжээнд жишиг болсон инженерийн 5 шугам сүлжээг холбосон, 280 айл өрхийг хамруулах дэд бүтцийн бүтээн байгуулалт “Сервис Центр” төсөл хэрэгжиж байна. Одоогоор 160 гаруй айл өрх дулаанд бүрэн хамрагдаад байна.

Цаашид шинээр айл өрхүүдийг хамруулах, гүйцэтгэгч байгууллагын угсралтын үед үүссэн ус, цахилгааны өр төлбөр, мөн 11; 12; 13 14-р гудамжинд зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээ зэрэгт шаардлагатай байгаа 200 гаруй сая төгрөгийн асуудлыг Нийслэлийн удирдлага УОК-т танилцуулан шийдвэрлүүллээ.


10-р сарын 02-ны баасан гарагт ХИХУГ, Нийслэлийн захирагчийн алба, НХОГ, ОСДБГ, УСУГ, УБЦТС зэрэг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан уулзалт зохион байгуулж айл өрхүүдийг ус, дулаанаар хэрхэн шуурхай холбох асуудлыг шийдлээ.

10 сарын 03-ны Бямба гарагт Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, ЧД-ийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, гүйцэтгэгч байгууллага болон ХИХУГ-ын инженер техникийн ажилчидтай хуралдаж, оршин суугчидтай уулзалт зохион байгууллаа.

Цаашид нийслэлийн Хэсэгчилсэн Инженерийн Хангамжийн Удирдах Газар хариуцан ажиллахаар боллоо.