Шуудай төмсний үнэ 8-10 мянган төгрөг болж хөдөлмөр нь үнэгүйдэж байгаа талаар Жаргалант сумын ногоочид ярьж байна
2020.10.07

Шуудай төмсний үнэ 8-10 мянган төгрөг болж хөдөлмөр нь үнэгүйдэж байгаа талаар Жаргалант сумын ногоочид ярьж байна

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Жаргалант, Сүмбэр, Заамар сумдад ажиллаж иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад ногоочид багагүй хохирол амсаад байна. Шуудай төмсний үнэ 8-10 мянган төгрөг болж хөдөлмөр нь үнэгүйдэж байгаа талаар Жаргалант сумын ногоочид ярьж байна. Мөн Сүмбэр суманд ногоо тарих талбайн асуудалд шинэ шийдэл хэрэгтэй байгаа тухай иргэд ярьж байлаа.

Харин Заамар сумын иргэдийн төлөөлөл шинэ сум төсөл, цэвэрлэх байгууламжийн асуудал болон Хайлааст багийн сургуулийн барилгыг шинэчлэх талаар санал хүсэлтээ илэрхийллээ.

Төмс хүнсний ногоо тариалдаг сумдад ногоочдын хөдөлмөрийг үнэгүйдэхээс сэргийлж, ногоо хураах хүн хүч, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, зоорь, боловсруулах үйлдвэр зэрэг зүйлс зайлшгүй шаардлагатай байна.