Бен Ладен гэрээслэл үлдээжээ
Олон улсын террористуудын толгойлогч Усама бен Ладен 2001 оны 12 дугаар сарын 14-нд гэрээслэл бичиж үлдээсэн тухай Арабын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Кувейтын «Аль-Анба» сонинд нийтэлсэн гэрээслэл дөрвөн хуудас бөгөөд хуудас бүрт бен ладен гэсэн гарын үсэг зурсан байв. Уг баримт бичгийг есдүгээр сарын 11-ний террорист ажиллагаанаас хойш гурван сарын дараа гаргасан баримт бичигт тухайлбал, бен Ладен «ойр байдаг хүмүүсийнх нь нэг нь урваснаар» өөрийг хорооно гэж бодож буйгаа дурдсан байна.
Гэрээслэлдээ бен Ладен өөрийг нь амьсгал хураасны дараа эхнэрүүдээ нөхөрт гарч болохгүй, харин хөвгүүдээ «Аль-Каида», түүний салбаруудад ажиллаж болохгүй гэж дурджээ.
Үүний сацуу бен Ладеныг хэрхэн хороож буйг харсан түүний охин одоо Пакистаны шоронд хоригдож буйгаа бөгөөд удахгүй байцаагдана гэж нэрээ хэлэхийг хүсээгүй Пакистаны тагнуулын офицер мэдээлсэн байна.
Түүний хэлснээр, 12 орчим насны охин дэлхийн зартай террористыг устгасныг нотлох хүмүүсийн нэг ажээ. Пакистаны шоронд хоригдож байгаа Усама бен Ладены төрөл төрөгсөд буюу эхнэр, долоон хүүхдийг байцаасны дараа АНУ-д аваачихгүй, харин Пакистаны хуулинд заасны дагуу нутаг буцаана.
Бен Ладены төрөл төрөгсдийг тусгай ажиллагааны дараа Америкийн нисдэг тэргээр авч яваагүй ажээ. Нисдэг тэрэгт гэмтэл гарсан учраас тэднийг Пакистанд үлдээсэн байна. Бусад нисдэг тэрэгт зай байгаагүй гэж офицер ярьсан байна