Тойргийнхоо ахмадуудад сар шинийн бэлэг, өвөлжилт хүндэрсэн сумдад малын тэжээл явуулжээ
2010.02.10

Тойргийнхоо ахмадуудад сар шинийн бэлэг, өвөлжилт хүндэрсэн сумдад малын тэжээл явуулжээ

Баянхонгор аймгаас УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон ЗТБХБ-ын сайд Х.Баттулга сар шинийн босгон дээр 70-аас дээш настай ахмадууддаа сар шинийн бэлэг явуулжээ. УИХ-ын гишүүн Х.Баттулга жил бvрийн сар шинийн өмнө ийнхүү ахмад буурлуудаа хүндэтгэн гарын бэлэг өгдөг уламжлалтай юм. Энэ жилийн хувьд Баянхонгор аймгийн 1900 ахмадад, УИХ-ын гишvvн Х.Баттулгын бэлэг очив. Гарын бэлэг нь идээний дээж цай, сархад, бүсний дурдан, цаг тооны бичиг, сар шинийн идээ, алд цэнхэр хадагнаас бүрдэж байгаа юм. Тус аймгийн олон сумдад өвөлжилт хүндрээд байгаа учир өнгөрсөн арванхоёрдугаар сард тус аймгийн 21 суманд тус бүр 10-20 тонн тэжээл явуулсан. Мөн өнгөрсөн долоо хоногт дахин тэжээл авах хүсэлт гаргасан 8 суманд тус бүр 10 тонн тэжээл нэмж явуулсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.