Сайдын цалингаа оюутнуудын сургалтын төлбөрт зориулдаг
УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын Х.Баттулга оюутан залууст ээлтэй нэгэн. Тэр дундаа Баянхонгорын залууст. Тэрээр ЗТБХБ-ын сайдын сар бүрийн цалингаа нутгийн оюутнуудын сургалтын төлбөрт хандивлаж байгаа ажээ. Тодруулбал 2009-2010 оны хичээлийн жилд сум бүрээс хоёр оюутан, нийт 42 оюутны сургалтын төлбөрийн тавин хувийг цалингаараа төлж байна. Үүнээс гадна Баянхонгор аймгийн хэмжээнд жил бүр уламжлал болгон олон арга хэмжээ зохион байгуулдагын нэг нь оюутндын дунд сургалтын төлбөрийн тэтгэлэг зарладаг. Энэ тэтгэлэгт аймгийн 21 сум бүрээс нэг оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагддаг. Үүгээр зогсохгүй тэрээр албан бусаар хэдэн арваар тоологдох хонгор нутгийн оюутан залуусын сургалтын төлбөрийг төлдөг хэмээн нутгийн залуус ярилцах юм билээ.