Covid-19 тахалтай тэмцэгчдэд урамшуулал олгохыг үүрэгдлээ
2020.11.13

Covid-19 тахалтай тэмцэгчдэд урамшуулал олгохыг үүрэгдлээ

Засгийн газар өглөө ээлжит бусаар хуралдаж, цаг үеийн асуудал, цар тахлын хамрах хүрээг богино хугацаанд хумих, хариу арга хэмжээний төлөвлөгөөнийхөө дагуу асуудлуудыг хэлэлцлээ.

Уг хуралдаанаар Ерөнхий сайд Covid-19 цар тахалтай тэмцэж байгаа төрийн албан хаагчид, тэр дундаа эрүүл мэндийн ажилтнуудын цалин урамшуулал,нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүрэг өгчээ.

Хуралдаанаар цаг үеийн асуудал буюу  Сovid-19 цар тахлын нөхцөл байдал, дотооддоо гарсан халдварыг богино хугацаанд хумих болон хариу арга хэмжээ авах зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Хуралдаанд төрийн бүх шатны байгууллагуудын удирдлагууд оролцож байна.

Тээврийн жолоочоос халдвар илэрснээр манай улс дотооддоо халдварыг алдсан. Эрүүл мэндийн яамнаас  дөнгөж сая өгсөн мэдээллээр Covid-19 -ын халдвар зургаан хүнээс шинээр илэрч, нийт тохиолдол улсын хэмжээнд 412 тохиолдол бүртгэгдлээ. Халдвар илэрсэн зургаан хүний  хоёр нь голомтын бүсэд ажиллаж байсан эмч нар байжээ.