Эдийн засагт авах арга хэмжээний талаар шийдвэр гаргана
2020.11.17

Эдийн засагт авах арга хэмжээний талаар шийдвэр гаргана

Засгийн газрын маргаашийн ээлжит хуралдаанаар, COVID-19 цар тахлын үед эдийн засагт авах арга хэмжээ, аж ахуйн нэгж, иргэдийн орлогыг хамгаалах асуудлаар хэлэлцэж шийвэр гаргахаар төлөвлөж байгаа тухай Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэв.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 15-нд мэдээлэхдээ, "Сангийн яам, Монголбанкны хамтарсан ажлын баг гарсан. Тус ажлын баг банкны зээл, аж ахуйн нэгжүүдийн түрээс, жижиг, дунд үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй холбоотой олон асуудлыг нарийвчлан тооцоолж Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар хариу арга хэмжээний төсөл боловсруулж байна" хэмээсэн юм.

Мөн хуралдаанаар COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий УИХ-ын Түр хороонд Засгийн газар ажлаа тайлагнана.

Түүнчлэн цар тахлын үед салбар бүрт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Сайд нарын мэдээллийг сонсох юм байна.