Ж.Сандагсүрэн: Хөдөө орон нутгийн иргэдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээ аваад нийслэлээс гаргах боломж бүрдсэн
2020.11.21

Ж.Сандагсүрэн: Хөдөө орон нутгийн иргэдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээ аваад нийслэлээс гаргах боломж бүрдсэн

Улаанбаатарт ирээд хорионд орсон иргэдийг орон нутагт буцаах асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч, НОК-ын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэн тайлбар өглөө.

Тэрбээр “Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой олон өргөдөл авч байна. Шийдвэрлэхээс өөр аргагүй олон зүйл байна. Хөдөө орон нутгийн иргэдээс шинжилгээ аваад нийслэлээс гаргах боломж бүрдсэн. Гол нь орон нутагт эдгээр хүний хөл хориог хэдий хугацаанд барих баталгааг бидэнд өгөх вэ гэдэг дээр УОК-т асуудал тавьж байгаа.

Энэ асуудал шийдэгдэхэд Улаанбаатарт байгаа иргэдээс PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ аваад орон нутаг руу буцааж болно” гэлээ.

Мөн “Хөдөө орон нутгаас хотод гацсан, Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт гацсан иргэдийг шинжилгээнд хамруулж гаргах талаар эцсийн шийдвэр гаргаагүй. Гэхдээ энэ тал дээр тусдаа ажлын хэсэг гаран, зохион байгуулж байна” гэдгийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг нэмж хэлэв.