2020.11.30
АН: Өрх бүрт нэг сая төгрөг олгох Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ
Ардчилсан намын улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн санаачилсан өрх бүрт нэг сая төгрөгийн эрхийн бичиг олгох ажлыг тооцоо судалгаанд үндэслэн дэмжихээр шийдвэрлэсэн тухай тус намын хэвлэлийн алба мэдээллээ.
Тус намын улс төрийн зөвлөл танхимын болон цахимаар хуралдсан бөгөөд намын дотоод асуудлаас гадна улс орны өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэн шийдэл гаргажээ.
Тухайлбал, Covid-19 цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа халдвар, хамгааллын асуудал, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр “бай”-гаа онож байгаа эсэхийг хэлэлцэв.