Ким Чен Нам Москвад брэйк бүжиж явжээ
2012.04.03

Ким Чен Нам Москвад брэйк бүжиж явжээ

 
  • Тэр Токиогийн нисэх онгоцны буудалд хоёр сайхан бүсгүйн хамт бууж, Доминикан улсын иргэн Панга Сеон буюу "бүдүүн баавгай" хэмээх нэрээр нууцаар хил нэвтрэх гэж байгаад баригдсан байна
2011 оны арван хоёрдугаар сарын 17-нд таалал төгссөн БНАСАУ-ын ард түмний хайрт удирдагч Ким Чен Ирийн том хүү Ким Чен Нам. 1983-1985 онд Москвад Вавиловын гудамжиндамьдарч, франц хэл сурахаар тусгай сургуульд суралцдаг байсан түүнийг ангийнхан нь "Кимчуха" хэмээн хочилдог байж.


Түүнтэй хамт суралцаж байсан хүүхдүүд түүнийг үдэшлэг дээр маш сайн брэйк бүжиг хийдэг байснаар нь дурсдаг. Тэрээр Швейцарь, Японд дээд боловсрол эзэмшээд, 1998 онд эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэхээр томилогдсоноос гадна Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайдын албан тушаал "бэлгэнд" нь авчээ.

Гэвч гялалзтал эхэлсэн карьер, нэр хүнд нь 2001 оны тавдугаар сард нэг л өдөр навс унав. Тэр Токиогийн нисэх онгоцны буудалд хоёр сайхан бүсгүйн хамт бууж, Доминикан улсын иргэн Панга Сеон буюу "бүдүүн баавгай" хэмээх нэрээр нууцаар хил нэвтрэх гэж байгаад баригдсан байна. Байцаалтын үеэр тэрээр Диснейлэнд паркаар зугаалахаар очсоноо ч мэдүүлэв.



Аугаа их удирдагчийн хүүг нутаг руу нь буцаасны дараа тэдний гэр бүлд шуугиан дэгдэж, уурлаж хилэгнэсэн эцэг нь БНАСАУ-ын удирдагчийг багахүү Ким Чен Ун залгамжлах болсонтухай зарлиг буулгав. Мөн өршөөлгүй болсон "баавгай" Ким Чен Намд нутагзаан, Португалийн колони Макао руу цөлсөн байна... .Макао бол Азийн жинхэнэ Лас-Вегас.

Энд 33 казино ажилладаг учир хятадууд бараг л бүгд тоглохоор очдог. Ялангуяа бямба гаригт маш олон хүн Макаог зорьж очдог учир зочид буудлууд, казинонууд нь пиг дүүрч, гудамж талбайд хүмүүс олширч, такси ч олдохоо больдог байна. Чухам ийм л хөл хөдөлгөөнтэй амралтын өдрүүдэд Ким Чен Нам нуувчнаасаа мажонг хэмээх хятад тоглоом тоглохоор гардаг байна. Олон хүний дунд хүмүүс өөрийг нь таних боломжгүй гэж найддагаас тэр. Макао 29 ам км нутаг дэвсгэртэй.



Тийм ч учраас хүмүүс нь бие биеэ сайн таньдаг болохоор Хятадын баян жуулчин болон хувирч гудамжнаа гардаг байна. Ингэхдээ тэрээр бусдад танигдахгүйн тулд хар нүдний шил зүүн, эрүүгээ хүзүүний алчуураар далдалдаг гэнэ. Дашрамд дурдахад, Ким Чен Ир дөрвөн хүүхэдтэй.  Том хүү Ким Чен Нам нь 1971 онд төрсөн. Хоёр дахь охин Киця Сул Сен 1974 онд, гурав дахь хүү Ким Чен Чөр 1981 онд төрсөн, одоо БНАСАУ-ын армийн дзд хурандаа. Харин дөрөв дэх нь тус улсын одоогийн ерөнхийлөгч Ким Чен Ун. Түүний төрсөн оныг тодорхой зарлаагүй бөгөөд 1983, заримдаа 1984 онд төрсөн гэдэг.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.