УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг хойшлууллаа
2021.01.19

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг хойшлууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.01.19) цахим хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа. 

Энэ талаар Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын 2021 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Байнгын хороодоос нийт 265 хууль, тогтоолын төслийн санал ирүүлсэн тул Байнгын хорооноос холбогдох хууль тогтоолын төсөлд нийцүүлэн ангилах, эцэслэх шаардлага үүссэн хэмээн тайлбарласан.