Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
2021.01.20

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлнэ

Засгийн газрын хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр боллоо.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Өмнөх хуулийн хэрэгжих хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон.

Хуулийг хэрэгжүүлэх нэг жилийн хугацаанд цар тахал гарч, хөл хорио тогтоож байсны улмаас улсын хэмжээнд 18 орчим мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдсан байна. Энэ нь хамрагдвал зохих иргэдийн 62 хувь гэсэн үг юм.

Тиймээс малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид  хугацааг сунгах хүсэлтийг УИХ, Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд олноор ирүүлжээ. Хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01 хүртэл дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан байна.