Х.Баттулга сайд тойрогтоо ажиллаж шинэ даалгавар өвөртөллөө
УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга намрын чуулган эхлэхийн өмнөхөн Хонгор нутагтаа ажиллаж, сонгогчдынхоо санаа бодлыг сонсон, хийсэн ажлаа тайлаг-наж, цаашид ажиллах "гэрийн даалгавар" аваад ирлээ. Тэрээр энэ удаа Өлзийт, Эрдэнэцогт, Баян-Овоо, Бөмбөгөр, Бууцагаан, Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан зэрэг говийн 13 сумаар орсон юм.
Сайд Жинст сумын хүн эмнэлэгт түргэн тусламжийн үйлчилгээнд зориулж машин өгөхөөр болсонд сумын иргэд ихэд талархан хүлээж авсан. Х.Баттулга сайд дээрх сумдад ажиллахдаа 2008 оноос хойш өнгөрсөн хоёр жилд юу хийснээ тайлагнав.
Тэрээр өнгөрсөн хоёр жилд Засгийн газарт ЗТБХБ-ын сайдын албыг хашиж байгаагийн хувьд Монгол Улсын дэд бүтцийн салбарын бодлогыг баталж гаргахад идэвхи чармайлт гаргасан гэдгээ хэлсэн. Тухайлбал, Монгол Улс түүхэндээ өөрийн гэсэн төмөр замын бодлоготой болсон. Орон сууцжуулах хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж, "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөр тэр дун-даа 100 мянган айлыг орон сууцжуулж, сумын төвүүдийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр эхлээд буй.Мөн Баянхонгор аймгийг жишиг аймаг болгоно хэмээн зарлаж, "Баянхонгор трейд" компанийг байгуулжээ.
Аймгийнхаа төвд Баруун бүсийн худалдааны төвийг өөрийн нутгаас төрөн гарсан бизнесмэнүүдтэй хамтарч барьсан байна. Энэ нь баруун таван аймгийн хүнс болоод өргөөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын хан-шаар нийлүүлэх аж. Түүнчлэн хаалга, цонх, ханын материалын үйлдвэр барьж ашиглалтад оруулсан байна. Мөн ирэх жилд тус аймагт мах боловсруулах үйлдвэр, ноолуур угаах үйлдвэр барих ажлыг эхлүүлээд байгаа аж.Үүнийг ашиглалтадоруулснаар иргэд заавал хот руу явж зардал чирэгдэл болохгүйгээр аймгийнхаа төвд мал, малаас гаралтай түүхий эдээ тушаах боломж бүрдэх гэнэ. Энэ мэтчилэн хийх ажил их байгаа гэдгээ тэрээр хэлэв.
Харин иргэд Өвөрхангай, Баянхонгорыг холбосон хатуу хучилттай зам, сонгуулийн үеэр хоёр намын амласан нэг сая, 1.5 сая төгрөгийг хэрхэн олгох, орон нутагт зарлаж байгаа төндерийн асуудлыг шийдэж өгөх, сургууль цэцэрлэгийн их засварын мөнгийг улсын төсөвт суулгаж өгөхийг хүсч байсан юм. Энэ нь зарим сумын сургуулийн дээвэр засах тендерт ялсан компани өнөө хүртэл ажлаа хийгээгүй, хичээл эхэлсэн хойно хамгийн хямд үнэ хэлсэн нэг компанийг сургуулийн захирал нь гуйж засвараа хийлгэсэн гэх мэт тендерээс шалтгаалсан бүтэлгүй ажил их байгаатай холбоотой юм.
Дээрх асуултуудыг хариу болгож сайд Х.Баттулга, "Өвөрхангай, Баянхонгорыг холбосон хатуу хучилттай замыг ирэх 2012 он гэхэд ашиглалтад оруулна. Саяхан 208 км хатуу хучилттай замыг барих тендер зарласан боловч компаниуд нь чадамжгүй байсан болохоор буцаасан. Ер нь, замын компаниуд хөрөнгө мөнгөний хувьд чадамжгүй болчихоод байгаа юм. Энэ нь, эдийн засгийн хямралтай холбоотой гэж үзэж байгаа. Нийтдээ 34 тэрбум төгрөгийн алдаг-далд орсон гэсэн тооцоо гарсан. 2011 оны улсын төсөвт 33 тэрбум төгрөг суулгасан. Ингээд мөнгө суулгаад өгөхөд манай компаниуд алдагдалд орсонгээд хөдлөхгүй байгаа. Харин Хятад, Солонгосын компаниуд замаа тавьж болоод байгаа юм. Тэгэхээр энэ асуудал хаанаа байгааг судална. Амлалтын мөнгийг егөхийн тулд хамтарсан Засгийн газар байгуулсан.Амлалтын мөнгийг өгчэхэлсэн. Одоо оюутнуудынтөлбөрийн 500 мянган төгрөгийг төрөөс дааж байна.Хөгшчүүлийн хувьдэмчилгээний зардлыг даах, аль эсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийг өгөх зэргээр олгоно. Ирэх сонгуулиас өмнө энэ мөнгийг бүрэн өгч дуусгана.Орон сууцжуулах хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх нь зөв.
Шинэ залуу боловсон хүчин хөдөө ирэхгүй байна. Сум орон нутаг эзгүйдэж байна. Орон сууцтай болоод орчин нь бүрдвэл хөдөөгзорих залуусын тоо нэмэгдэнэ. Одоо 100.000 айлын орон сууц хэрэгжиж байгаа. Цаашдаа тоо нь нэмэгдэх байх. Тендерийн хувьд аль ч суманд очсонийм л байдалтай байна. Орон нутагт зарлагдсан тендерийн хувьд дээрээс хөрөнгө мөнгийг нь шийдэж өгчихөөд байхад хийсэн ажил нүдэнд үзэгдэхгүй байна. Хийсэн ажил нь чанаргүй байна.Тендерт ялсан компаниуд Хятадын хамгийн хямд өртөгтэй материалаар хийж гүйцэтгэдэг. Энэ нь хэдхэнжил болоод нураад унадаг. Гэхдээ үүнд сум орон нутгийн удирдлагууд ч хайнга хандаж байгаа гэж сайд шүүмжлэлтэй хандаж байв.