2021.02.05
Л.Энх-Амгалан: Боловсролыг намчирхал, улстөржилтөөс ангид удирдана
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монголын Их дээд сургуулийн ректор, захирлуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Л.Энх-Амгалан сайд хэлэхдээ нэг сайд ирээд өмнөх сайдын гаргасан шийдвэрийг өөрчилдөг, улстөрждөг, салбараа ялгаж харьцдаг байж болохгүй. Шийдвэр хүлээсэн асуудлуудыг заавал хууль батлагдахыг хүлээхгүйгээр тушаал гаргаад шийдвэрлэх боломжтой.
Зарим хувийн их дээд сургуулиас үүдэлтэй алдааг бүх нийтээр нь хавтгайруулж харлуулдаг. Холбогдох хууль, журам бусад хөтөлбөр, төслөөс хасдаг биш чанартай сургуулиудыг бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Их, дээд сургуулиудыг төрийн болон хувийн гэж ялгаварлахгүйгээр хамтран ажиллана гэлээ.
Түүнчлэн Кембриджийн боловсролыг монголын боловсролын салбарт шууд хуулбарлах бус Кембридж хүлээн зөвшөөрөхүйц Монгол стандартыг бий болгох, Оюутны хөгжлийн зээлийн санг өөрчилж, үр ашигтай, зорилтоо биелүүлдэг болгох зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан
Мөн салбарын сайд уулзалтын үеэр сургуулийн газраа зарсан захирлуудыг ажлаас нь чөлөөлөх, төрийн өмчийн сургуулийн 104 тэрбум төгрөг арилжааны банкуудад байршуулсан явдал зэрэгт хатуу хариуцлага тооцож, таслан зогсооно гэдгээ хэлсэн юм.
Харин Их, дээд сургуулийн захирал, ректорууд дээд боловсрол бодлогын хувьд анхаарах нэн шаардлагатай асуудлуудаар өөр өөрийн санал, бодлоо илэрхийллээ.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn