Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр олон бүсгүйчүүд хичээнгүйлэн ажиллаж байна
2021.03.09

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр олон бүсгүйчүүд хичээнгүйлэн ажиллаж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр зарим салбарынхаа бүсгүйчүүдийн ажил дээр очиж баяр хүргэлээ.

Сайд

Өнөөдөр /2021,03,08/ хэдий олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, баярын өдөр ч гэлээ манай салбарын бүсгүйчүүд үүргээ гүйцэтгэсээр байна.

Тэрээр:

Баярын энэ өдөр салбарынхаа мянга мянган бүсгүйчүүдийн төлөөлөл болгож, Цэргийн гавьяаны одонт хилийн 0218 дугаар анги, "Буянт-Ухаа" олон улсын боомтод үүрэг гүйцэтгэж буй хилчин бүсгүйчүүд, ШШГЕГ-ын харьяа 401-р хаалттай хорих ангийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэй албан хаагчид, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ээлжтэй ажиллаж буй эмэгтэй албан хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Сайд өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ нэр төртэй биелүүлж буй та бүхэндээ ажлын өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг салбарынхаа нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа хүсэн ерөөе гэсэн юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn