2021.03.12
Ханх суманд нүүдлийн дөрвөн станцыг суурилуулжээ
Хөвсгөл аймгийн Ханх сумын газар нутаг дэвсгэрт 2021 оны 1 сарын 12-ны өдөр 6,5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. 2021 оны 3 сарын 3-ны байдлаар 37,531 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс магнитуд нь 3,5 буюу хүнд мэдрэгдэхүйц хүчтэй газар хөдлөлт 180 удаа болсон байна.
Иймд газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт амьдарч байгаа иргэдэд мэдлэг, мэдээллээр хангаж ажиллах, газар хөдлөлттэй холбоотой холбогдох мэдээллийг ирүүлэх талаар Одон орон геофизикийн хүрээлэнд албан бичгээр хандсан.
Энэ дагуу Одон орон геофизикийн хүрээлэн Ханх сумын Засаг даргатай холбогдон хамтарч ажиллаж байгаа бөгөөд нүүдлийн 4 станцыг тус бүс нутагт суурилуулсан байна. Цаашид байнгын ажиллагаатай нэг станцыг байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn