2021.03.23

Б.Баярсайхан: Хариуцсан том салбарууд үр дүнтэй ажиллах цаг болсон

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,03,23/ хуралдаанаар Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайлангийн талаар сонслоо.

Гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Сая нилээн сонслоо, сэтгэл дундуур байна. А.Ариунзаяа сайд яагаад гишүүдэд буруу мэдээлэл өгөөд байна вэ? Боловсролын салбарт эрүүл мэндийн хичээл бие даасан хөтөлбөрөөр ороод 2-3 жил болж байна. 1-3 дугаар ангид бусад хичээлд тусгаад харин 4-12 дугаар ангид бие даасан хичээл орж байна.

Салбар хоорондын хамтын ажиллагааг нэгтгэх, засаж сайжруулах талаар юу хийж байна вэ? Зүгээр л тайлан яриад суумааргүй байна. Өнгөрсөн жил Засгийн газар шинээр байгуулагдахад Эрүүл мэнд, Боловсрол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гээд 4 салбарын сайд, төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж Хүний хөгжлийн бодлого, хүний эрхийг хамгаалах тал дээр бид яаж хамтарч ажиллах вэ? гэж уулзсан. Өнгөрсөн 7-8 сард юу хийсэн бэ?

Жил бүрийн 3 сарын 15 нд Хүүхэд эрхэм хэрэглэгч гэсэн үндэсний өдрийг тэмдэглэж байхаар болсон. Яам болон Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гээд том салбарууд юу ч хийсэнгүй. Хүүхэд хамгааллын ажлыг нэг төгрөг ч гаргахгүй Төрийн бус байгууллагууд хийгээд явдаг юм. Зүгээр л тоо уншихгүй, ажлаа хийх цаг болсон.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

Эрүүл мэндийн хичээл орж байгаа. Гэхдээ Ковидын үед тасалдаад байгаад анхаарч ахиж орж эхлэхээр болсон гэдгийг хэлсэн. Бид цаашдаа илүү их хичээж ажиллах болно.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn