2021.03.30
Б.Саранчимэг гишүүн Хайрцагны 24 дүгээр байрны иргэд, оршин суугчидтай уулзлаа
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг /2021,03,29/ нд Баянзүрх дүүргийн 16 хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилга байгууламжийг нурааж, шинээр орон сууц барих дахин төлөвлөлтөд орсон Хайрцагны 24 дүгээр байрны иргэд, оршин суугчидтай уулзлаа.
Тус байр нь 1947 онд баригдаж ашиглалтад орсон, 2005 онд ашиглалтын шаардлага хангахгүй, хүн амьдрах боломжгүй гэж Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан.
Дүгнэлт гарсанаас хойш иргэд 2013 онд нэгэн компанитай 2 талт гэрээ хийсэн боловч ажил нь эхлээгүй хойшилсоор 7 жилийн туршид иргэд хохирчээ. Нийслэлээс 2020 оны 3 сард нийслэл-компани-иргэн 3 талт гэрээ байгуулсан боловч дахин шалгарсан компани гэрээний үүргээ мөн л биелүүлэхгүй, иргэдийг хохироож байгаа талаар тэд хэллээ.
Гишүүн Б.Саранчимэг тус байрны асуудлыг судлан үзэж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангахын тулд шат шатны холбогдох хүмүүстэй уулзаж, асуудлыг түргэн шийдвэрлүүлж, иргэдийг хохироохгүй байх тал дээр анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn