2008.10.22

Үнийн өсөлтөд хэн буруутайг хэлэлцлээ

Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хурал боллоо. Энэ хуралдаанд Монгол Банкны ерөнхийлөгч А. Батсүх , дэд ерөнхийлөгч Д. Энхжаргал тэргүүтэй Монгол Банкны албаныхан оролцлоо.

Хурлын үеэр байнгын хорооны гишүүд Монгол Банк ажлаа хийхгүй байгаагаас өнөөдөр үнэ, инфляци хоёр тэнгэр гарсан гэсэн зэмлэл шидлээ. Өнгөрсөн жилийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляци нэг оронтой тоонд барина гэсэн ч өнөөдөр Монгол улсад инфляци 34%-д хүрээд байгаа билээ. Харин 2009 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгаснаар инфляцийг 9,5 %-д барих гэнэ. Энэхүү 34%-ын инфляцийг шалгаан нь Монгол Банкны буруугаас гэж байнгын хорооны гишүүд үзэж байхад, харин Монгол Банк УИХ, ЗГ буруугаас хэмээн хоёр тал мэтгэзээнээр хурал үргэлжиллээ.

Монгол Банкны ерөнхийлөгчийн тайлбарлаж байгаагаар сүүлийн 3 жилд төрийн албан хаагчийн цалин 5-6 удаа нэмэгдсэн нь хөдөлмөрийн бүтээмжээсээ долоо дахин давсан, улмаар цалинг дагаж үнэ өссөн, мөн дэлхийн зах зээл дээр гурил, улаан буудайн, нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор инфляци өссөн байна. Дээр нь тэрээр нэмж үүнд УИХ, ЗГ ихээхэн буруутай учир нь Монгол банк цалин 20% нэмбэл мах, гурилын үнэ ингэж өснө, эндээс инфляци ийм болно гэсэн нарийн тооцоог гаргасан бүхэл бүтэн ном өгсөн ч ЗГ, УИХ сонгуулийн жил хэмээн тоогоогүй гэнэ.

Харин байнгын хорооны гишүүд Монгол банк мөнгөний хатуу бодлого барьсан . үүний улмаас арилжааны банкнууд зээлээ талхад хүргэсэн хэмээн буруутгаж байна.

Дээр нэмж хэлэхэд манай улсын валютын нөөц 2007 онд 975 сай ам.доллар байсан бол 2008 онд 845 ам.доллар болж буурчээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.