Брайль үсгээр гарын авлага хэвлэгдлээ.
2010.06.21

Брайль үсгээр гарын авлага хэвлэгдлээ.

Харааны бэрхшээлтэй иргэд зориулан брайль үсгээр хэвлэсэн хууль тогтоомж байдаггүйгээс эдгээр хүмүүс аливаа төрлийнbarel_useg_copy гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдах, гэрчийн мэдүүлэг өгөхөд хүндрэл бэрхшээл байнга үүсэж байдаг билээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан Айфо Италийн засгийн газрын байгууллага, Европын холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох хэсгийг түүвэрлэн авч харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан брайль үсгээр хэвлүүлэн гаргалаа.

Энэхүү гарын авлагыг гаргахад Улсын Мөрдөн Байцаах газар хамтран ажилласан бөгөөд аймаг, нийслэлийн Мөрдөн Байцаах хэлтсүүдэд тараах юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.