Нийслэлчүүд хог хаягдлаа боловсруулах үйлдвэртэй болно
2011.04.26

Нийслэлчүүд хог хаягдлаа боловсруулах үйлдвэртэй болно

Нийслэл хот энэ онд Японы ЖАЙКА, БНСУ-ын КОЙКА-гийн төслийн хүрээнд Нарангийн энгэрт хог ангилан ялгаж, дахин боловсруулах үйлдвэр байгуулж байна. Энэ үйлдвэр байгуулагдсанаар  цахилгаан станцуудыг дулаанаар хангах түлш үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 1000 тонн хог хаягдал гардгаас 300 орчим нь хуванцар эд, hog_copy_copy_copy_copyгялгар уут байдаг ажээ. Энэ нь дээрхи үйлдвэрийн гол түүхий эд болох юм. Үйлдвэрийг тавдугаар сарын 1-нээс барьж, аравдугаар сарын дундуур манайд хүлээлгэж өгнө. Гүйцэтгэгчээр нь БНСУ-ын "Кungwa" компани шалгарчээ. Одоогоор  төслийн ажилтай уялдуулан зарим хороог үе шаттайгаар туршилтад хамруулж байна. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн нэг, долоо, 15, Чингэлтэй дүүргийн дөрөв, Хан-Уул дүүргийн хоёр, Баянгол дүүргийн гуравдугаар хорооны хогийг дээрх үйлдвэртээ авчиран ангилж байна.

Үйлдвэр ашиглалтад ороход иргэдийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэнэ. Манай улсын иргэдийн хувьд хогийг ангилан ялгах, орчноо яаж  цэвэр байлгах талаар ойлголт муу байдаг билээ.Тиймээс иргэдэд дээрх ойлголтыг  өгөх журмаар энэ 4-р сарын 29, 30, 5-р сарын 1-нд Монгол Япон төв дээр хог хаягдлыг бууруулж, багасгах, дахин боловсруулах чиглэлээр Япон Монголын хамтарсан 3R өдөрлөг зохион байгуулагдах гэж байна.  Өдөрлөгийн мэдээллийг дэлгэрэнгүй  мэдээллийг Ulaanbaatar.mn, ubservice.mn сайтуудаар орж үзээрэй.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.