Цагаан сарын баярт төрөөс зардал гаргахгүй
2009.02.11

Цагаан сарын баярт төрөөс зардал гаргахгүй


Монголчууд бидний хамгийн их зардал гаргаж тэмдэглэдэг баяр болох цагаан сар хэдхэн хоногийн дараа болох гэж байгаа билээ.

Дэлхий нийтээр санхүү, эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа энэ үед  цагаан сар тэмдэглэнэ гэдэг өрх бүхний толгой өвөтгөсөн асуудал болоод байна. Ийм үед Монгол улсын засгийн газар ард нийтдээ хандсан уриалга гаргах нь зүйтэй хэмээн үзжээ.

Цагаан сарын баярыг эртний уламжлал ёсоор ахмад настнаа хүндэтгэж, хүүхэд нялхсаа баярлуулах хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэхийн хамт архигүй, цагаан идээ түлхүү хэрэглэн тэмдэглэдэг уламжлалаа сэргээж, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болон өөрсдийн хийж бүтээсэн зүйлээр бэлэг болгож өгөх нь зүйтэй хэмээн Засгийн газраас ард иргэддээ хандан уриалж байна.

Мөн Төрийн болон төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагуудын хэмжээнд баярыг давхардал, чирэгдэлгүй, төрөөс зардал гаргахгүйгээр тэмдэглэн өнгөрүүлэх талаар арга хэмжээ авахаар болжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.