Цалинг нэмэхгүй бол битгий хасаач хэмээн МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар хүслээ
2009.02.18

Цалинг нэмэхгүй бол битгий хасаач хэмээн МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар хүслээ

Өчигдөр Үйлдвэрчний эвлэлийн холбоонд гишүүнчлэлтэй 35 байгууллага, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн мэргэжлийн байгууллагын төлөөлөгчид УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Баяр нартай уулзлаа.

Энэ уулзалт болох учир нь Монголын Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төсөвт байгууллагад ажиллагсдын цалинг 20 хувь хүртэл бууруулах арга хэмжээ авах тухай тогтоол гаргасантай холбоотой юм.

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар “албан хаагчдын  цалинг нэмэхгүй бол битгий хасаач хэмээн” Ерөнхий сайд С.Баяраас хүслээ.

Төрийн албаны цалинг 20 хувиар танасанаар төрийн байгууллагт ажилладаг 130 мянган хүний эрх ашгийг хөндөж байгаагаас гадна, хамгийн гол хувийн секторт ажиллагсдын цалинг ч ажил олгогчид бууруулах болно. Засгийн газар хямралаас гарах арга замыг хөдөлмөрчин ардын цалинг буруулах гэсэн хэтэрхий хялбар арга замаар хайж байна. энэ бол буруу хэмээн МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар шүүмжиллээ.

Үүнээс гадна цалинг бууруулах арга замыг сонгохоосоо өмнө засгийн газар гурван талт хэлэлцээрт байгуулсан гэрээний дагуу Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, энэхүү саналаа хэлэх энэ нь зөрчсөн хэрэг хэмээн үзэж байгаагаа ч С.Ганбаатар хэллээ.

Ерөнхий сайд С.Баяр “Хамгийн гол нь бид ойлголцох ёстой. Дуртайдаа би төсөвт байгууллагынхны цалинг 20 хувиар бууруулахаар шийдсэн юм биш. Болдогсон бол буруулмааргүй л байна. Гэвч энэ оны III улиралд эдийн засгийн байдал улам хүндрэх төлөвтэй байгаа. Тийм учраас бид цалинг бууруулахыг юуны түрүүнд өөрсдөөсөө эхлэх ёстой гэж шийдээд төрийн өндөр дээд албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулахаар тусгасан. Ийм арга замаар бид ажлын байрыг хадгалж үлдэхийг хичээж байна. Хэрвээ цалинг бууруулахгүй гэвэл ажилчдаа цомхотгохоос өөр арга байхгүй” гээд “ Манай Засгийн газар энэ хямралын үед юуны өмнө иргэдээ хоол хүнсээр хомсдуулахгүй байх, гэрэл дулааны үнийг нэмэгдүүлэхгүй бас дутаахгүй байх, ажлын байрны цомхтголд өртүүлэхгүй байх, банк санхүүгийн тогтолцоог хэвийн болгож, мөнгөний эргэлтийг хурдасгах, дотоодын үйлдвэрлэгчид болон малчдадаа дэмжлэг үзүүлэхийн төлөө бүх бололцоогоо дайчлан ажиллахыг чармайж байна” хэмээн Ерөнхий сайд С.Баяр ярилаа

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.