Д.Арвин ОУОХ-ы Спортын шилдэг эмэгтэйн шагналыг гардлаа
2009.03.09

Д.Арвин ОУОХ-ы Спортын шилдэг эмэгтэйн шагналыг гардлаа

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Арвинд спортын салбарт хүчин зүтгэж, улс эх орондоо спортыг хөгжүүлэхэд гарагсан амжилтыг нь үнэлж  Олон Улсын Олимпийн Хорооны тусгай комиссоос "ICO women and sportm Trophy” тэргүүн шагналыг олгохоор болсон билээ.


Уг цомыг ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге энэ оны гуравдугаар сарын 5-нд Лозанн хот дахь олимпийн музейд болох ёслолын үеэр Д.Арвинд биечлэн гардууллаа. ОУОХ нь 2000 оноос эхлэн эмэгтэйчүүд ба спортын салбарт өндөр амжилт гаргасан зүтгэлтнүүдэд уг цомыг олгож эхэлсэн бөгөөд гишүүн 205 ҮОХ-ноос нэр дэвшигчдийн дотроос шалга-руулж, тив бүрээс зөвхөн нэг шилдгийг тодруулдаг журамтай юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.