Гэр хорооллын 5000 айл хашаандаа мод тарина
2021.05.14

Гэр хорооллын 5000 айл хашаандаа мод тарина

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд гэр хорооллын айлууд хашаандаа мод тарих санаачилгыг энэ хавраас эхлэн хэрэгжүүлэхээр болжээ.

"Өрх бүр хашаандаа мод тарья" аяныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачилж, нийслэлийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлэх юм. Энэ сарын 15 нд Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрөөр тус аяныг эхлүүлэх ажээ.

Нийслэлийн 6 дүүргийн 100 хорооны 5000 айл хашаандаа мод тарина.Нийслэлийн ЗДТГ-аас иргэдэд суулгацыг үнэгүй өгнө.Мөн тарих, арчлах арга, аргачлалын талаар холбогдох мэргэжлийн байгууллагынхан зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллах юм байна.

Харин хашаандаа мод тарих хүсэлтэй иргэдийг сонгохдоо сэтгэлтэй, боломжтой, хүсэлтэй иргэдийг хамруулахыг зорьжээ. Ирэх жилүүдэд энэ ажлыг илүү өргөн хүрээнд хамруулахаар төлөвлөж байгаа ажээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn