“Дугуйчин” Г.Амартүвшин гишүүний ажлын нэг өдөртэй ТАНИЛЦ
2021.05.20

“Дугуйчин” Г.Амартүвшин гишүүний ажлын нэг өдөртэй ТАНИЛЦ

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин ундаг дугуйнд үнэхээр нугасгүй. Амралтын өдрөөр дугуй сонирхогч найзуудтайгаа хамт “жийдэг” тэрээр өөрийнхөө илүүдэл жингүй, эрүүл байхын нууцыг ч дугуйтайгаа холбон тайлбарладаг.

Түүний ажлын өдөр ихэвчлэн өглөөний 07 цагт эхэлдэг бөгөөд долоо хоног бүр дугуйн бэлтгэл хийдэг ажээ. Энэ тухайгаа “Би Лондонд байхаас хойш өдрөө мэдээлэл авч эхлүүлдэг дадалтай болсон. 7-8 монгол сонин, онлайнаар The Financial Times, Wall Street Journal-аа эргүүлж тойруулж хараад өдрийн ажилдаа ордог. Хурал, уулзалтуудаа гол төлөв 10 цагаас эхлүүлж, 14 цаг хүртэл шахаад дуусгахыг хичээдэг.

Үдээс хойш имэйл, бичиж төвлөрөх ажлаа хийнэ. Өглөөний ундаа сайн уугаад өдрийн хоолыг алгасаж, оройн хоолоо эрт идэж заншсан. Ингээд оройн хоолноос хойш ар гэр, бусад зүйлсдээ цаг зарцуулахыг боддог юм. Заримдаа өглөө, заримдаа 16-17 цагийн үед дугуйн бэлтгэл хийдэг.

Дулааны улиралд бол гадуур, бусад улиралд гэртээ дугуй унадаг” гэжээ.