Та бүхэн Үндэсний Их баяраараа дэнж хотойтол сайхан наадаарай!
2011.07.09

Та бүхэн Үндэсний Их баяраараа дэнж хотойтол сайхан наадаарай!

Эрхэт хүндэт наадамчин олон та бүхэндээ Монголын тулгар төрийн 2220 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлье.

Эх орон минь жилээс жилд өнгө нэмж эрх чөлөөтэй, эрдэм боловсролтой, эдийн засгийн өсөлттэй, хараат бус Ардчилсан улс болжээ. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж Ардчиллын үнэт зүйлийг иргэн бүр ухамсарлан ойлгож өөрийн үүрэг мэт хандах болжээ. Монголын Ардчилсан Холбоо цаашид ч ард түмнийхээ дуу хоолой нь байж эрх чөлөө, шударга ёсыг нийгэмд бэхжүүлэн төлөвшүүлэх үйлсэд манлайлан тэмцэх болно.


Хорь гаруйхан настай ч ардчиллын салхийг сэвэлзүүлсэн Хорьхон жилийн түүхтэй ч улс хотоо шагшуулсан ардчилсан Монгол Улсын ард түтэн, МоАХ-ны мянга мянган гишүүд дэтжигчид та бүхэнд домог түүхт төрт ёсны их баяр наадам аз хийморь, сайн сайхан бүхнийг авчирах болтугай. Та бүхэн Үндэсний Их баяраараа дэнж хотойтол сайхан наадаарай!

МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ ДАРГА Х.БАТТУЛГА
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.