2021.05.29
Хилийн чанад дахь Монголчуудтай цахим уулзалт хийв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хилийн чанад дахь монголчуудтай 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр цахим уулзалт хийв.
Уулзалтыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж, иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тухайлбал, Иргэдэд туслах сангийн үйл ажиллагаа, “Дэлхийн монголчууд-II” зорилтот хөтөлбөрийн талаар танилцуулга хийлээ.