Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлалаа
2009.04.24

Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлалаа

Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлалаа.

Дундговь, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатар, Говьсүмбэр, Өвөрхангай аймгуудын нутгаар шуурсан хүчтэй, цасан болон шороон шуурганы улмаас олон хүн сураггүй болж, амь эрсдэн, их хэмжээний хохирол учирсан мэдээ байна.

Одоогийн байдлаар аймгуудад учирсан хохирлын хэмжээг тогтоох ажил явагдаж байгаа бөгөөд зарим аймгууд эхнээсээ хохирлын хэмжээгээ тогтоож эхэллээ. Дундговь аймагт 78.8 сая, Өвөрхангай аймагт 157.5 сая төгрөгийн хохирол учраад байгаа аж.


Өнөөдөр үдээс хойш 16 цагт Засгийн Газар энэ их хэмжээний газар нутгийг хамарсан шуурганы асуудлаар хэлэлцэхээр ээлжит бус чуулган зарлалаа. Мөн Шадар сайд Н.Алтанхуяг Өвөрхангай, Баянхонгор аймгуудаар орж нөхцөл байдалтай танилцахаар өнөөдөр Улаанбаатараас мордох гэж байна.

Яг одоо 14 цагт Төрийн ордонд Улсын онцгой комисс хуралдах гэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.