МАН-аас коронавирусний халдвар тархах эрсдэл нэмэгдэх аливаа хэлбэрийн сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөр зогсоолоо
2021.06.05

МАН-аас коронавирусний халдвар тархах эрсдэл нэмэгдэх аливаа хэлбэрийн сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөр зогсоолоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа эхлээд 13 хоног өнгөрч байна. Сонгуульд нэр дэвшигчид иргэд сонгогчиддоо мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалт хийж байгаа нь коронавируст халдварын эрсдэлийг нэмэгдүүлж байгааг цахим орчинд иргэд шүүмжлэх болсон. Түүнчлэн АН-ын туг барьсан жагсагчид Сүхбаатарын талбайд жагсаал хийж буй зэргээс үүдэн халдварын эрсдэлийг нэмэгдүүлсээр байна. 

Харин өнөөдрөөр МАН-ын зүгээс нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хийхээр болсон тухай тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн твиттер хуудастаа бичжээ. Ингэснээр МАН-ын зүгээс ХҮН-ын уриалгыг хүлээн авч коронавирусний халдварын эрсдэл нэмэгдэх аливаа хэлбэрийн сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөр зогсоож байгаа аж.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn