2021.06.15

Д.Батлут: Яамдын давхцлын арилгаж, төслийн хэрэгжилтэд анхаарах хэрэгтэй

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны /2021,06,14/-ны хуралдаанаар “Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилттэй холбоотой хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Батлут: 

Монгол улсад цахим бодлогын хүрээд хийж байгаа олон ажил байгаа ч асуудалтай зүйл бий. Бусад гишүүдтэй санал нэг байна. Дэлхийн банкны санхүүжилтээр Эрүүл мэндийн яамны мэдээлэл солилцооны Фалатпорум төсөл хэрэгжихээр болсон, яагаад зогссон бэ? Зарим нэг төсөлтэй давхацсан гэж Ж.Чинбүрэн гишүүн хэллээ. Үүн дээр тодорхой мэдээлэл өгөөч. Бидний уялдаа муу байгаагаас сайн төсөл зогсдог, иймд нэг бодлоготой болж, иргэдэд хүртээмжтэй үйлчлэх ёстой. Асуудлыг тодорхой болгох хэрэгтэй.

Түүний асуултад ажлын хэсгээс хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn