2021.06.23
УИХ-ын Байнгын хорооны гишүүд Гадаад харилцааны яамны ажилтай танилцлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр тэргүүтэй гишүүд энэ сарын 22-нд Гадаад харилцааны яамны ажилтай танилцав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Байнгын хорооны гишүүдэд тус яамны бодлого үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа ажил, шийдвэр, яамны 2020-2024 оны стратегийн төлөвлөгөөг танилцуулав. Энэ үеэр гадаад харилцаа болон дипломат төлөөлөгчийн газруудад тулгарч байгаа асуудал, "КОВИД-19" цар тахлын үеийн нөхцөл байдалд хэрэгжүүлж буй ажил н бусад асуудлын талаар мэдээлэл өгч, санал солилцов. Түүнчлэн гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.