2021.06.25
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Улаанбаатар цэргийн хүрээний анги нэгтгэлүүд хүндэтгэл үзүүллээ
Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагууд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх өнөөдөр тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орлоо.
Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагч тул тангараг өргөсний дараагаар Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагууд ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Ёслолын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар үг хэллээ.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn