С.Энхболд: Долдугаар сарын 16-ны ажлын өдрийг 24-нд шилжүүлсэн. Наадмаар ЕС ХОНОГ амарна
2021.06.29

С.Энхболд: Долдугаар сарын 16-ны ажлын өдрийг 24-нд шилжүүлсэн. Наадмаар ЕС ХОНОГ амарна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг.

Харин энэ жилийн тухайд долдугаар сарын 16-н Баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-ний өдөрт шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэжээ. 

"Ингэснээр баяр наадмын үеэр монголчууд ес хоног амарна гэсэн үг. Энэ хугацаанд хөдөлгөөний нягтаршлыг аль болох бууруулах, иргэдийг гэр бүлийн хүрээнд амрах нөхцөлийг бүрдүүлнэ" хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэв.

Өөрөөр хэлбэл иргэд наадмын үеэр долдугаар сарын 10-18-нд буюу нийт ес хоног амарч, долдугаар сарын 24-ний Бямба гарагт ажиллах юм.