2021.07.21
Иргэдийн гомдлын дагуу СХД-ийн 14 дүгээр хороонд ажиллалаа
СХД-ийн 14 дүгээр хорооны 12a, 12б байрны тоглоомын талбай дээр барилга барихыг оршин суугчид эсэргүүцэж гомдол, санал ирүүлсний дагуу тус хорооны иргэдтэй уулзаж, ажиллалаа.
Энэ үеэр Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар болон иргэдийг оролцуулан уулзалт зохион байгууллаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор цаашид авах арга хэмжээ, гарц, шийдлийн талаар НИТХ-ийн төлөөлөгч М.Говьсайхан, НХБХ-ийн газрын орлогч дарга М.Шижирбаяр, Хот төлөвлөлтийн хэлтэсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул, Б.Батцолмон, 14 дүгээр хорооны иргэдийн төлөөлөл нартай харилцан санал солилцсон юм.
Тухайн барилга нь иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг зөрчиж байгаа бөгөөд оршин суугчдын эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллах болно.