2010.09.03
Д.Балдан-Очирын түүх өгүүлсэн ханын зургууд
УИХ-ын гишүүн Д.Балдан-Очирын өрөө онц гойд зүйлгүй, энгийн. Гэсэн ч төрийн хүний ширээн дээр байдаг хуулийн эмхэтгэл, номууд, ихтэй. Харин ханан дээрх зурагнууд эртнийтүүх өгүүлэх аж. БНМАУ-ын Ардын их хурлын анхны хуралдааны үеэр авахуулсан түүний зураг бий. Зурган дээрх төрх 10 жилийн өмнөх аж. Энэ зургийг нь МОНЦАМЭ агентлагийнхан архиваас олж түүнд өгчээ. Тэрбээр энэ зургаа их л нандигнадаг юм шиг санагдсан.
Мөн 1992 оны нэгдүгээр сард Үндсэн хууль батлаад Төрийн сүлдний өмнөх болон УИХ-ын гишүүний тангараг өргөн, батламжид гарын үсэг зурж буй тухайн үеийн дүр төрхийг аргамжиж үлдсэн байна. Одоогоор Үндсэн хууль батлалцаж байсан андуудаас 30 гаруй нь байдаг гэнэ. Мөн МАХН-д 50 жил зүтгэсэн хүмүүст өгдөг "Ард түмний төлөө" хүндэт өргөмжлөлийг 2001 онд гарджээ. Түүнийгээ ч өрөөндөө залсан байна. Үүнээс гадна анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай хамт патериа татуулсан байна. Тэр үед түүнд Монгол Улс эзэнтэй болсон юм шиг сэтгэгдэл төрж байснаа хуучилсан юм. Мөн ангийн нөхөдтэйгөө зэрэгцэн татуулсан зургаа ч өлгөхөө орхисонгүй.
Б.МЯГМАНСАНЖ /Нийгмийн толь/

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.