С.Одонтуяа гишүүн ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасаг болон эмнэлгийн нөхцөл байдалтай танилцлаа
2021.10.08

С.Одонтуяа гишүүн ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасаг болон эмнэлгийн нөхцөл байдалтай танилцлаа

Энэхүү объектууд 1986 онд баригдаж байсан бөгөөд анх баригдаж байснаас хойш ямар ч шинэчлэл засвар хийгдээгүй 35 жилийн нүүрийг үзжээ.

Харин хандиваар болон багахан төсвөөр хэсэгчилэн зарим нэг өрөөнд засвар орсон байна. Улсдаа ганцхан байдаг Халдварт өвчний эмнэлгээ яагаад бүрэн засварт оруулж сайжруулахгүй байна вэ⁉ УИХ-иар төсөв хэлэлцэхдээ бид ХӨСҮТ-ийн засвар шинэчлэлтэнд зайлшгүй төсөв суулгах хэрэгтэй. Олон жил эмнэлгийн лифтүүд ажилладаггүй, тоног төхөөрөмжийн дутагдалтай байсныг Сангийн яам 3.2 тэрбумын төсөв суулгаж шийдүүлж өгсөн талаар эмнэлгийн удирдлагууд ярьлаа

Нэн яаралтай шийдэх асуудлуудын талаар ХӨСҮТ-ийн удирдлагууд хэлэхдээ:

  1. Ерөнхий сантехник, агааржуулалт, цахилгааны асуудал
  2. ХӨСҮТ-ийн доор цэвэрлэх байгууламжинд засвар оруулах /халдварт өвчинтэй өвчтөнүүдийн био бэлдмэлийг цэвэрлэж ариутгаж байж нийтийн хог хаягдлын шугам руу нийлүүлдэг учраас шинэчлэл засвар нэн хэрэгтэй байна

гэдгийг онцолж байлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn