2021.10.16
Төрийн дээд одон медаль гардууллаа
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жил, Дархан хот байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Төрийн захиргаа, эрүүл мэнд, батлан хамгаалах, санхүү, барилга, зам тээвэр, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан иргэдэд Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсын одон медаль гардууллаа.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр төрийн дээд одон медаль гардуулаад, Монгол Улсын 2 дахь нийслэл болсон Дархан-Уул аймгийн хөгжил цэцэглэлт та бүхний нөр их хөдөлмөр, зүтгэлтэй салшгүй холбоотойг тэмдэглээд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэж, 60 жилийн ойн мэнд дэвшүүлсэн юм.