Өршөөлөөр суллагдсан иргэдээ ажилд зуучлана
2009.08.14

Өршөөлөөр суллагдсан иргэдээ ажилд зуучлана

Чингэлтэй дүүргийн ЗДТГ, ИТХ, Цагдаагийн хэлтэс хамтран наймдугаар сарын 12-нд “Итгэл найдвар” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж Өршөөлийн хуулиар суллагдсан 194 хvнийг хvлээн авч уулзсан байна. Өдөрлөгийн зорилго нь суллагдсан иргэдийг иргэний бүртгэлтэй болгох, зардлыг нь дүүрэг хариуцах, тэднийг ажилд зуучлах, мэргэжил олгох сургалтад хамруулахад оршиж байлаа.


Цагдаагийн байгууллагын зохицуулах алба иргэдийг ажилд зуучлахаас гадна зарим хүмүүст батлан даалт гаргаж, ажил олгогч, эзэдтэй нь гэрээ байгуулах аж. “Төрийн зүгээс гэмт хэрэгт холбогдсон иргэддээ итгэл үзүүлж байна. Тийм болохоор цагдаагийн байгуулга ч гэсэн үүнд идэвхтэй оролцох ёстой. Иргэдийг зөв замд ороход нь тус дэм болох үүднээс ар гэрийнхнийх нь хамт сэтгэл зvйн зөвлөгөөнд хамруулж байгаа” хэмээн Чингэлтэй дүүргийн олон нийттэй харилцах албаны ахлах байцаагч Б.Гүнчин-Иш ярилаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.