151-р сургуулийн сурагчид хичээлийн завсарлагаанаар шагай харваж байна
УИХ-ын гишүүн П.Анужин 151-р сургуульд ажилласан юм. П.Анужин гишүүн өөрийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 1000 хүүхэд суралцдаг лаборатори 151-р сургуульд цэвэр усны шүүлтүүрийг шийдэж өгчээ. Сургуулийн давхар бүрт тус цэвэр усны шүүлтүүрийг байрлуулсан аж.
Тэрбээр "Сургууль дээрээ маш сайн чанарын усыг хүссэн хэмжээгээрээ хүртэж буй хүүхдүүдийг хараад сэтгэл сэргэлээ. Сайн усыг зөв горимоор ганц хоног уухад л эрүүл мэндэд том өөрчлөлт гардаг. Мөн тус сургуулийн үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилт, хоол хүнсний чанартай танилцав. Тун сайн байлаа. Түүнчлэн сурагчид биеийн тамирын хичээл орж буйтай таарлаа. Хүүхдүүд хичээлийн завсарлагаанаар шагай харваж байв. Өв соёлыг энгийн байдлаар ийнхүү дэлгэрүүлж буйд бахархал төрлөө" хэмээв.
Холбоотой мэдээ
2024.06.20
2024.06.19
2023.10.09