А хүрээний H1N1 вирусын халдвараас Монгол улс дараах байдлаар сэргийлэж байна
2009.09.11

А хүрээний H1N1 вирусын халдвараас Монгол улс дараах байдлаар сэргийлэж байна

Дэлхийн улс оронд тархаад байгаа томуугийн “А” хүрээний H1N1 вирусын халдвар 2009 оны 9 дүгээр сарын 08-ны байдлаар 254206 тохиолдол бүртгэгдэж, 2857 хүн нас барсан мэдээ байна.

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас Хилийн боомтуудад мэргэжлийн хяналт шалгалтыг чангатгаж, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар улсын Ерөнхий байцаагчийн албан даалгавар, зөвлөмжийг аймаг, нийслэлийн МХГ, ХМХАлба, хэлтэст хүргүүлж, Сүхбаатар, Алтанбулаг, Баян-Өлгий аймгийн Өлгий, Цагааннуур, Замын-үүд боомтууд болон аймаг, нийслэлийн хэмжээнд Эрүүл мэндийн байгууллагуудад томуугийн цартахлын бэлэн байдлыг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа. Хилээр нэвтэрч буй зорчигчдоос эрүүл мэндийн тодорхойлолтоор асуумж судалгаа авч, Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг боомтод зорчигчдын биеийн халууныг термокамерын тусламжтайгаар хэмжиж, хяналт тавин ажиллаж байгаа ба 2009 оны 9 дугаар сарын 08-ны байдлаар хилийн боомтоор нэвтэрсэн 362077 зорчигчоос эрүүл мэндийн тодорхойлолтоор асуумж судалгаа авч, 370619 хүнд зөвөлгөө өгч, 71084 тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, өвчний сэжигтэй 17, хавьтал нийт 130 хүнийг тусгаарлах арга хэмжээ авлаа.

 

 

Хилийн боомтуудад шаардлагатай хамгаалах хувцас хэрэгслэл, багаж, тоног төхөөрөмж бусад зүйлсийн хэрэгцээ тооцоо, зардлын судалгааг гарган Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Онцгой байдлын Ерөнхий газарт тус тус хүргүүлсэний үндсэн дээр Буянт-Ухаа дахь ХМХА-ны тусгаарлах өрөөг засварлаж тохижуулах, тоног төхөөрөмж авах гэрээ хийгдэж, эхний 5,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна.

Мөн Эрүүл мэндийн сайдын 2009 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн “Хуваарь батлах тухай” 202 дугаар тушаалаар Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг дах Хилийн Мэргэжлийн хяналтын албадад нэг удаагийн хамгаалах хувцас, нэг удаагийн амны хаалт, № 95, дижитал халуун хэмжигч, автомакс, халдваргүйтгэлийн бодисыг хуваарлан өгч, ЭМ сайдын “Хуваарь батлах тухай” 216 дугаар тушаалаар зайнаас халуун хэмжигч тоног төхөөрөмжийг Буянт-Ухаа дахь ХМХА-нд суурилуулж, нийт 85,793,440₮-ийн тоног төхөөрөмжөөр хангаад байна.

Эрүүл мэндийн яамны дэмжлэгээр Дэлхийн банкнаас 45,000$, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 40,000$-ын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгсэл авах, сургалт семинар зохион байгуулахаарудирдамж, төсөв, хөтөлбөрийг батлуулав. Дэлхийн банкаас хэрэгжүүлж буй шувууны, хүний томуугийн цартахлын үеийн чадавхийг дээшлүүлэх төслийн хүрээнд 2009 оны 6 сард Увс аймгийн Боршоо боомтод бүсийн сургалтыг зохион байгуулж, нийт 40 улсын байцаагч оролцсон бөгөөд Эрүүл мэнд, Хилийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдад сургалт хийх ажлын хүрээнд өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна.

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас томуугийн “А” хүрээний H1N1 вирусын халдвараас сэргийлэх, хилийн боомтоор халдварын сэжигтэй хүнийг нэвтрүүлэхгүй байх талаар онцгой анхаарч, хяналт шалгалтыг чангатган ажиллаж байгаагийн үр дүнд одоогоор манай улсад уг халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.