Б.Баярбаатар МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар улиран сонгогдов
2021.12.09

Б.Баярбаатар МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар улиран сонгогдов

МАН-ын 30 дахь Их хурлын сүүлийн өдөр /2021.12.07/ Бага хурлын бүрэлдэхүүнийг шинээр сонгосон бол өнөөдөр /2021.12.08/ Бага хурлын анхдугаараа хуралдаанаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн болон Нарийн бичгийн дарга нарыг сонгох, зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэж байна.

МАН дөрвөн жил тутам хуралдаж, намын дүрмийн дагуу удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчилдэг. Үүний дагуу  30 дахь Их хурлаар  сонгогдсон МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлснээр Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар дөрөв дэх удаагаа сонгосон юм.  

МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар Б.Баярбаатарыг улираан сонгож МАН-ын намын дарга Л.Оюун-Эрдэнэ түүнд тамгыг нь гардуулан өглөө. Намын дотоод хяналт нь хараат бус бие даасан байгууллага бөгөөд дарга, бүрэлдэхүүний нэрийг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэл сонгодог дүрмийн заалттай.