БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа
2021.12.03

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

Олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр /2021.12.03/ БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Л.Энх-Амгалан сайд, Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн байгууллагууд оролцлоо. Эл арга хэмжээг Улаанбаатар төв Ротари клуб санаачилж, сонсголгүй хүүхэд залуусын боловсролыг дэмжих асуудлыг хөндсөн байна.

Хүрэлцэн ирсэн иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд сонсголгүйн боловсролын асуудлаар илтгэл тавьж, санал хэлэлцүүлэн цаашид сонсголгүй хүүхдийн боловсролын чанар, арга зүйн шинэчлэлийг хийхэд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцсэн аж.