"Орлоготой оюутан" өдөрлөг боллоо
Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын хөгжлийн төвөөс “Орлоготой оюутан” өдөрлөгийг Ач анагаах ухааны их сургууль дээр зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн хүрээнд оюутан, залууст зориулан хичээлээс гадуурх хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдээлэл өгч, цагийн ажил хийх сонирхолтой залууст ажлын байрны танилцуулга хуудсыг сурталчилсан юм.
Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай "Ажил олгогч байгууллага тухайн ажилд орох гэж буй оюутантай гурвалсан гэрээ заавал хийсэн байх ёстой. Уг гэрээнд тухайн оюутны ажиллах цаг, ажлын байрны шаардлагыг харилцан тохирч, гэрээний биелэлтийг дүгнэх зарчим баримталдаг. Тийм учраас оюутны хичээл давтах цаг, сурлагад нөлөөлөхгүйгээр ажлын ачааллыг нь боломжтой. Гурвалсан гэрээнд оюутан гурван цагаас хэтрэхгүй ажиллах гэх заалт зайлшгүй байх ёстой. Тиймээс цагийн ажил хайж буй оюутнууд ажил олгогчтой гурвалсан гэрээ зайлшгүй хийх шаардлагатай" гэлээ.