2021.12.21
Ховд аймагт тахианы аж ахуй нээгдэнэ
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилгаар “ШИНЭ ХОВД” төсөл хөтөлбөр Ховд аймгийн хэмжээнд бодитоор хэрэгжиж эхэлсэн.
Ховдчуудын нийгэм, эдийн засгийн амьдралыг дээшлүүлж хөгжүүлэх зорилготой уг төслийн хүрээнд олон ажил хэрэгжиж буй билээ. Тэгвэл тэдгээрийн нэг нь ирэх хавар 20 мянган тахиатай "Тахианы аж ахуй" үүдээ нээж, Ховд аймгийн төдийгүй баруун аймгуудын хэрэглэгчдийн өндөгний хэрэгцээг хангах зорилго тавин ажиллаж байна.
Борлуулалтын сувгийг нээх зорилгоор “Ховд Баян” дэлгүүр нээлтээ хийж монголын хөрсөнд тарьж ургуулсан “Хөсөг” цагаан будаа, цай, арвайн гурил, өндөг, тутарга гээд эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаалж эхэллээ.
Ингэснээр ОХУ, БНХАУ, Улаанбаатараас өндөр үнээр өндөг тээвэрлэхгүй, гарал үүсэл, үйлдвэрлэсэн хугацааны хувьд эргэлзээгүй өндөг хэрэглэх боломж бүрдэх юм.